Mindful Manifestation бол бодол, итгэл үнэмшил, дадал, зорилго, үйлдлээ нэг чигт оруулж, өөрийн амьдралд илүү ухамсартай оролцож сурах 12 сарын дотоод өөрчлөлтийн хөтөлбөр.
САРЫН АЯЛАЛ
ДЭЛХИЙН ОРОН
ОРОЛЦОГЧ
12
25
900+
ТА ӨӨРИЙГӨӨ ЭНДЭЭС ХАРЖ БАЙНА УУ?
Ингэж мэдэрч байгаа нь танд ямар нэг зүйл буруу байна гэсэн үг биш. Харин гаднах амьдралаа өөрчлөхөөсөө өмнө дотогшоо эргэж харах цаг болсны дохио байж болно.
Яагаад зорилготой хэрнээ тогтвортой хэрэгжүүлж чаддаггүй юм бол?
Яагаад гаднаа бүх зүйл болж байгаа мэт ч дотроо сэтгэл хангалуун биш байна вэ? Өөрчлөгдмөөр байна. Гэхдээ яг хаанаас эхлэх вэ?
Би яг юу хүсэж байгаа билээ? Энэ миний сонгосон амьдрал уу, эсвэл бусдын хүлээлтийг биелүүлсээр ирсэн амьдрал уу?
Гэхдээ нам гүмхэн суух мөчид дараах асуултууд эргэн ирдэг:
“Өөрийгөө хайрлаж, өөртөө итгэж эхлэхэд амьдралын минь бүх талд бодит өөрчлөлт гарч эхэлсэн.”
“Манифест хөтөлбөрт орохдоо би “өөрийнхөө дотоод ертөнцийг таньж, ойлгож авах” зорилго тавьсан. Өртөө бүрээр явах тусам өөрийгөө илүү ойлгож, хайрлаж, өмнө нь анзаардаггүй байсан сайхан чанаруудаа олж харсан.
Энэ өөрчлөлт зөвхөн дотоод мэдрэмжээр үлдээгүй. Би зорилгодоо хүрэхийн тулд бэлтгэл хийж, уулын замын 42 км-ийн гүйлтэд тавдугаар байр, Сөүл 100 км тэмцээний 10 км-ийн төрөлд хэсгийнхээ эмэгтэй тамирчдаас нэгдүгээр байр эзэлсэн. Ажилдаа илүү утга учиртай хандаж, орлогын шинэ боломжуудыг зоригтой ашигласан.
Бүхнийг ганцаараа хийх шаардлагагүйг ойлгож, тусламж авч сурсан. Гэр бүлийнхэндээ хайр, талархлаа нээлттэй илэрхийлдэг болсноор бидний харилцаа илүү дотно болсон.
Хуучин тэмдэглэлийн дэвтрээ эргүүлэн харахад нэг зүйл тодорхой байсан: үйлдэл хийсэн хүсэл минь биелсэн, харин үйлдэл хийгээгүй хүсэл биелээгүй байсан.”
Япон
— Enkhtsetseg Nergui
Эерэг бодож, хүссэн амьдралаа дүрслэх хэрэгтэй. Гэхдээ хуучин айдас, далд итгэл үнэмшил, өөрийгөө харах өнцөг, өдөр тутмын дадал өөрчлөгдөхгүй бол шинэ зорилго хуучин амьдралын хэмнэлд уусчихдаг.
Энэ бол The Inward Turn™. Гаднах амьдралаас зугтах биш, амьдралаа илүү ухамсартай бүтээхийн тулд эхлээд дотогшоо эргэх үйл явц.
“Өөрөөсөө урвахаа больж, өөртөө үнэнч байх дадлыг бүтээж эхэлсэн.”
“Би арав гаруй жилийн турш “өглөөний хүн болно, өөртөө цаг гаргана, йог, бясалгал хийнэ, ном уншина, тэмдэглэл хөтөлнө” гэж зорилго тавьдаг ч жилийн дунд хүрэхээс өмнө орхидог байлаа. Хөтөлбөрөөр би өөрөөсөө урваж, өөртөө үнэнч бус явснаа ойлгосон.
Би амьдралын хэмнэлдээ тохируулан дасгал хөдөлгөөн, бясалгалыг тогтмол хийж, цаг хугацаа, амьдралдаа дүн шинжилгээ хийж сурсан. Мөн хувь хүн, харилцаа, карьер, санхүүгийн мөрөөдлөө бодит зорилго, төлөвлөгөө болгон системжүүлсэн.
Өнгөрснөө уучилж, бусдын бодлоос илүү өөрийн мэдрэмжид тулгуурлан шийдвэр гаргаж сурч байна. Хамгийн үнэ цэнтэй нь би өөрийгөө хайрлах үндэс сууриа шинээр бүтээсэн.”
Australia
— Maggie Mishigdorj
Бусдын хүлээлтээр биш, өөрийн хүслээр амьдарна. Юу хүсэж, юуг эрхэмлэдгээ тодорхой мэдэж, цаг, эрч хүчээ өөрт чухал зүйлдээ зориулна.
Өөрийгөө буруутгахын оронд ойлгож сурна. Айдас, эргэлзээ, давтагддаг хэв маягаа таньж, өөртөө илүү энэрэнгүй хандан, шинэ сонголт хийнэ.
Мөрөөдлөө хойшлуулахаа болино. Тодорхой зорилго, бодит төлөвлөгөөтэй болж, карьер, мөнгө, харилцаандаа дараагийн алхмаа итгэлтэй хийнэ.
ТАНЫ МАНИФЕСТ АЯЛЛЫН ХӨТӨЧ
EVERYTHING I TEACH, I'VE LIVED FIRST.
Сайн байна уу, намайг Гомбосүрэнгийн Туяа гэдэг.
Би Монголын таван ханатай гэрт өссөн. Тэр гэрээс эхэлсэн зам намайг Бээжин, Мельбурн, Sunshine Coast хүртэл хөтөлсөн.
Хятадад Ирландын Консулын газар, Австралийн Элчин сайдын яам тус бүрд ажилласан анхны Монгол хүн болж, дипломат салбарт найман жил ажилласан.
ГЭХДЭЭ МИНИЙ АМЬДРАЛЫН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧИЛСӨН МӨЧ АМЖИЛТЫН ОРГИЛ ДЭЭР БИШ, ИРЭЭДҮЙГЭЭ ОГТ ХАРАХГҮЙ БОЛСОН ҮЕД ИРСЭН.
ХАРИН АЙДАС, ЭРГЭЛЗЭЭ, БУСДЫН ХҮЛЭЭЛТЭЭС ТҮР ХОЛДОЖ, ӨӨРИЙН ХҮСЛЭЭ СОНСОХ ОРОН ЗАЙ ӨГСӨН.
Тэндээс би санхүү, нягтлан бодох чиглэлээр дахин магистрт суралцаж, амьдрал, карьерынхаа чиглэлийг бүрэн өөрчлөх шийдвэр гаргасан. Дахин магистрт сурах нь галзуу шийдвэр мэт харагдсан ч тэр сонголт намайг Австралид карьераа тэгээс эхлүүлж, Deloitte болон PwC-д нийт долоон жил ажиллах замд хөтөлсөн.
Дотоод тодорхой байдал бодит амьдралаа өөрчлөх зоригтой шийдвэрийн эхлэл болдог.
2017 онд би амьдралынхаа хуримтлал болох AUD $60,000-ыг Австрали дахь анхны магистрын сургалтдаа зарцуулчхаад, цаашид яахаа мэдэхгүй, амьдралынхаа хамгийн хүчтэй түгшүүртэй нүүр тулсан.
Тэр үед би анхны 10 хоногийн чимээгүй бясалгалд суусан.
Арван хоногийн чимээгүй байдал надад бэлэн хариулт өгөөгүй.
АМЬДРАЛ, КАРЬЕРАА БОДИТООР БҮТЭЭХ СТРАТЕГИ БОЛОН ДОТООД АМАР АМГАЛАН.
Би танд мөрөөдлөө зүгээр л хүчтэй хүсэхийг заахгүй. Харин өөрийн үнэ цэнийг мэддэг, ухамсартай сонголт хийдэг, хүссэн амьдралаа бодитоор манифест хийж чаддаг хүн болж төлөвшихөд тань чиглүүлнэ.
Өнөөдөр дэлхийн 25 орноос 900+ Монгол хүн нэгдсэн энэ аялал онолоос төрөөгүй. Миний өөрийн биеэр туулж, амьдралдаа хэрэгжүүлэн, олон зуун хүнд заах явцдаа улам боловсруулсан манифестийн цогц систем юм.
Би сүүлийн 17 жилийн турш йог, бясалгал, mindfulness-ийг судалж, амьдралдаа хэрэгжүүлэн, бусдад зааж ирсэн. Энэтхэгт 500 цагийн йогийн багшийн сургалт, гурван удаагийн 10 хоногийн Vipassana бясалгалд хамрагдсан.
Mindful Manifestation арга барил маань яг энэ хоёр ертөнцийн огтлолцлоос төрсөн:
INSIDE THE JOURNEY
THE 5-PILLAR MANIFESTATION SYSTEM™
Энэ аялал хурдан өөрчлөгдөх биш. Өөрийн амьдралтай зэрэгцүүлэн, бага багаар боловч тогтвортой урагшлах бүтэцтэй.
Та эхлээд одоо цагтаа оршиж, өөрийгөө сонсож сурна. Дараа нь таны сонголтыг удирдаж ирсэн бодол, итгэл үнэмшил, давтагддаг хэв маягаа танина. Үүний дараа зорилгоо өөрийн чин хүсэлтэй нийцүүлэн тодорхойлно. Өнгөрснөө ойлгож, шинэ дүр төрхөө өдөр тутмын сонголт, үйлдлээрээ амьдруулна. Ингэснээр карьер, мөнгө, ур чадвар, боломжоо тэлж, хүссэн амьдралаа бодитоор манифест хийж чаддаг хүн болж төлөвшинө.
Өөрийнхөө амьдралыг ухамсартай бүтээхийн тулд эхлээд бодол, мэдрэмж, бие махбоддоо юу болж байгааг анзаарч сурах хэрэгтэй.
Энэ Өртөөнд та төгс төвлөрөхийг биш, анхаарал сарних бүрд өөртөө эргэн ирэхийг сурна.
“Бясалгал хийж сурснаар илүү тайван, өөртөө итгэлтэй орчуулагч болсон.”
“Би хятад хэлний орчуулагч. Танихгүй мэргэжлийн сэдвээр орчуулахдаа их сандардаг байсан. Нэг удаа манай лабораторид ирсэн хятад мэргэжилтнүүдийн өмнө нь огт харж байгаагүй тоног төхөөрөмжийн засвар, сургалтыг орчуулах болсон.
Орой нь йог нидра, өглөө нь бясалгал хийсэн өдрүүдэд би тайван, төвлөрч орчуулсан. Засвар амжилттай дуусахад мэргэжилтнүүд “дараа ирэхдээ чамаар орчуулуулна” гэж хэлсэн. Бясалгал ажил дээрх төвлөрөл, тайван байдалд минь хэрхэн нөлөөлдгийг тэр үед бодитоор мэдэрсэн.”
Mongolia
— Uuriintuya Densmaa
Зорилгоо хэрэгжүүлж чадахгүй байх нь үргэлж сахилга батгүйгээс болдоггүй. Заримдаа бид өөрсдөө ч анзаардаггүй итгэл үнэмшил, айдас, хуучин дүр төрхөөрөө шинэ амьдрал бүтээх гэж оролддог.
Энэ Өртөөнд та өөрийгөө буруутгахын оронд бодол, мэдрэмж, үйлдэл тань хэрхэн холбогддогийг ажиглана.
Энэ хэсэгт би Австралийн корпорацын орчинд сурч, өөрийн карьер, амьдралдаа хэрэгжүүлсэн зорилго тодорхойлох стратегиа хуваалцана.
Олон хүн шинэ жилийн эхэнд зорилгоо тодорхойлдог. Гэхдээ тэр зорилго үнэхээр өөрийн чин хүсэл үү, эсвэл бусдын хүлээлт, хоцрох айдас, хуучин итгэл үнэмшлээс төрсөн үү гэдгийг тэр бүр нягталдаггүй.
Өртөө 1, 2-оор бодол, далд итгэл үнэмшил, чин хүслээ илүү тод харсны дараа Odyssey Method-оор ирээдүйн боломжит амьдралын хувилбаруудаа зураглана. Vision Board-оо бүтээж, хүсэл мөрөөдлөө хэмжигдэхүйц зорилго, хэрэгжүүлэх бодит төлөвлөгөө болгоно.
Уучлал гэдэг болсон зүйлийг зөвтгөх, мартах эсвэл харилцаагаа заавал үргэлжлүүлэхийн нэр биш.
Харин өнгөрсөн туршлага өнөөдрийн бодол, сонголт, харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг ойлгон, уучлалын 5 алхамт аргачлалаар бодитоор уучилж, тавьж явуулах дадалд суралцана.
Өөрийгөө хайрлана гэдэг өөртөө сайхан үг хэлэхээс илүү. Ядарсан үедээ амарч, хэрэгтэй үедээ “үгүй” гэж хэлж, өөртөө цаг гарган, алдаа гаргасан үедээ өөртэйгөө зөөлөн харьцаж, хүссэн амьдралдаа нийцсэн сонголт хийхээс эхэлнэ.
Энэ Өртөөнд та шинэ дүр төрхөө зөвхөн төсөөлөхгүй. Өөрийгөө хайрлах, талархах дадлаар түүнийг өдөр тутмын сонголт, үйлдэлдээ амьдруулна.
“Өмнө нь толинд харахаас ичээд хурдан холддог байсан бол одоо өөрийгөө хараад баймаар санагддаг. “Би ямар гоё инээмсэглэдэг юм бэ” гэдгээ хүртэл олж харсан.”
Japan
— Enkhtsetseg Nergui
Хүссэн амьдралаа бүтээхэд зөвхөн дотоод өөрчлөлт хангалтгүй. Өөрийгөө шинээр таньж, итгэл үнэмшлээ өөрчилсний дараа тэр өөрчлөлтөө карьер, мөнгө, өдөр тутмын үйлдэлдээ буулгана.
Энэ Өртөөнд та INNERWORK™ аргачлалаар карьерын чиглэлээ тодруулж, санхүүгийн эрх чөлөөний газрын зургаар одоо хаана байгаагаа тодорхойлно. Мөн ур чадвар, орлого, боломжоо тэлэх дараагийн бодит алхмаа сонгоно.
Эхний саруудад манифестийн цогц системийг эзэмшиж, үлдсэн хугацаанд сурсан зүйлээ хувь хүний хөгжил, гэр бүл, харилцаа, карьер, мөнгө, өдөр тутмын амьдралдаа нэгтгэн хэрэгжүүлнэ.
Сар бүр нэг сэдвийг гүнзгийрүүлэн, шинэ зуршлаа амьдралдаа тогтвортой дадал болгоно.
Манифест аялал бол уралдаан биш. Энэ бол өөрийн хэмнэлээр урагшилж, өөртөө дахин дахин эргэн ирэх дадал.
“Бодлоо анзаарч сурах нь бүх өөрчлөлтийн эхлэл юм байна.”
"Хөтөлбөрөөр дотоод аяллаа эхлүүлж, бясалгал, тэмдэглэлээр бодлоо цэгцлэн, намайг хойш татдаг сөрөг итгэл үнэмшлээ таньж эхэлсэн.
Өртөө бүрээр өөртэйгөө ажиллахдаа одоо цагтаа орших, цагаа ухамсартай удирдах, уучилж явуулах, талархах, мөрөөдлийн амьдралаа тодорхойлохыг системтэй сурсан.
Өөрчлөлт бодлоо анзаарч, бие, оюун санаагаа одоо цагт авчрахаас эхэлдгийг ойлгосон. Энэ аялал миний хувь хүний хөгжлийг дараагийн түвшинд хүргэсэн."
Melbourne, Australia
Tsolmon Altantulkhuur
“Амжихгүй мэт санагдаж байсан зорилгуудаа сар сараар задлахад айдас багассан.”
"Өртөө 1, 2-ын асуултаар өөртэйгөө ажилласны дараа Odyssey Method-оо дахин хийхэд арван жилийн дараах амьдралаа зураглах илүү амархан болсон.
Хүссэн зүйлсээ амьдралын дөрвөн талбарт ангилж, хэзээ эхлүүлж, дуусгахаа сар сараар төлөвлөсөн. Амжихгүй мэт санагдсан олон зорилго задарч, цэгцрэхэд сэтгэл түгших нь багассан.
Өртөө бүрийн ажил зорилгоо зүгээр хүсэх биш, бодитоор хэрэгжүүлэх төлөвлөгөө болгоход тусалсан."
Melbourne, Australia
Zola Amgalan
“Арван жил гацсан мэт санагдаж байсан ажлын талбар маань миний шинэ боломж болж эргэн ирлээ.”
"Манифест хөтөлбөрийн уучлалын бясалгалаар өөрийгөө уучилж, хайрлаж эхлэхдээ багадаа юу хийх дуртай, юу намайг аз жаргалтай болгодгийг дахин санасан.
Өнөөдөр би мандала урлалын багшаар суралцаж, анхны сургалтаа зохион байгуулан, Европоос анхны захиалгаа авч, дараагийн захиалгуудаа хүлээн авч байна.
Арван жил гацсан мэт санагдаж байсан ажлын талбар маань одоо миний дуртай зүйл, хүмүүст өгөх үнэ цэн, өөрийн бүтээж буй шинэ боломж болж эргэн ирлээ."
Ulaanbaatar, Mongolia
Shurenbadam Davaajav
“Өөрийн хүссэн замаа олж, шинэ мэргэжлээр дахин эхлэхээр шийдсэн.”
"Өртөө 2 дээр өөрийн бодол, хүсэлтэй ажилласнаар амьдралдаа хэд хэдэн бодит шийдвэр гаргасан.
Өөрийн ажиллуулдаг жижиг бизнесээ хаах хэцүү шийдвэр гаргасан ч шинэ орчиндоо илүү тохирсон бизнесийн боломжийг олж харсан. Хамгийн том ойлголт нь би яг юу хийхийг, ямар хүн болохыг хүсэж байгаагаа таньсан явдал байлаа.
Өмнө нь бусдын хүссэн чиглэлээр суралцаж, цаг, эрч хүчээ зориулж байснаа ойлгосон. Одоо өөрийн хүссэн мэргэжлээр шинээр суралцахаар шийдэж, багаасаа хүсдэг байсан спортоороо дахин хичээллэж эхэлсэн. Айдас байгаа ч энэ бол миний зөв эхлэл гэдгийг дотроосоо мэдэрч байна."
Brisbane, Australia
Egshiglen Dashdondog
“Энэ дадал зөвхөн надад биш, хүүхдүүдэд минь ч хүрсэн.”
"Би Манифест хөтөлбөртөө хоёр дахь жилдээ суралцаж байна. Өмнөх жилийн аяллаас хойш өглөө бүр бясалгалаа хийж, орой бүр йог нидрагаа сонсдог дадалтай болсон.
Арван нэгэн настай охин маань надтай үе үе хамт хийдэг. Өглөө нь “ямар гоё унтсан гээч” гэж ирээд хэлэх тэр мэдрэмж үнэхээр сайхан. Гурван настай хүү маань ч хажууд завилан сууж байгаад хамт хийдэг.
Би өмнө нь бүх зүйл рүү яарсан эрч хүчтэй явдгаа анзаардаггүй байсан. Харин одоо амьсгалаа анзаарч, яарахын оронд өөртөө эргэн ирэх дадлыг өдөр тутмын амьдралдаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна."
Ulaanbaatar, Mongolia
Tserendulam Battogoo
“Эргэлздэг байсан би мөрөөдлийн амьдралаа системтэй бүтээж эхэлсэн.”
"Хөтөлбөрийн эхэнд ирээдүй маань бүрхэг, “Би чадах болов уу?” гэсэн айдас, эргэлзээтэй байлаа. Зорилгоо сүртэй бичдэг ч жилийн эцэст хуучин хэвэндээ үлддэг байснаа хараад, зорилгоо буруу тодорхойлж байснаа ойлгосон.
Өртөөнүүдээр аялахдаа бясалгаж, аливаад адгаж сандралгүй, мөрөөдлийн амьдралаа алхам алхмаар бүтээж сурсан. Уучлах хүмүүсээ уучилж явуулсны дараа тайвшралыг мэдэрч, ойр дотнын хүмүүстэйгээ хил хязгаар тогтоон, пилатес, йогоор хичээллэж эхэлсэн.
Одоо би өглөө бүр бясалгаж, нөхөр, хүүхдүүд маань надад чимээгүй орон зай гаргаж өгдөг. Мөрөөдлийн амьдралаа бүтээхэд систем, сахилга бат ямар чухлыг ойлгож, зорилгоо хийж чадна гэсэн итгэлтэй болсон."
Sydney, Australia
Bumdari Bumtsend
Odyssey Method-оор боломжит ирээдүйгээ зураглаж, чин хүсэлдээ нийцсэн хэмжигдэхүйц зорилго, сар бүрийн төлөвлөгөөгөө боловсруулна.
Манифестийн ахиц, дадал, бодит алхмаа хуваалцаж, Туяа көүч болон хамт аялж буй мэнтий нараасаа дэмжлэг авна. Бусдын тууштай байдал, өсөлт нь таны урам зоригийг тэтгэж, шинэ дадлаа хэвшүүлэх түлхэц болно.
Дэлхийн 25 оронд амьдардаг, ижил зорилготой Монголчуудтай холбогдож, бие биеийнхээ туршлага, өсөлтөөс суралцан, өөрийг тань дэмжих шинэ хүрээлэлтэй болно.
Өөрийгөө ойлгож, бодол, мэдрэмжээ тодорхойлон, шийдвэрээ ухамсартай гаргахад туслах тэмдэглэлийн арга, асуултуудтай ажиллана.
INNERWORK™ аргачлалаар карьерын чиглэлээ тодруулж, санхүүгийн эрх чөлөөний газрын зургаа гарган, ур чадвар, орлого, боломжоо тэлэх дараагийн алхмаа тодорхойлно.
Зөөлөн йог, Yoga Nidra болон биеийн мэдрэмжтэй холбогдох дасгалууд.
Манифест аяллын үе шат бүрийг дэмжих мантра, чиглүүлсэн бясалгалуудыг өөрийн хэрэгцээ, хэмнэлд тохируулан ашиглана.
Өртөө бүрийн дараа ойлголтоо гүнзгийрүүлж, асуултаа ярилцана. Үлдсэн хугацаанд сар бүр нэг сэдвээр ажиллаж, сурсан зүйлээ амьдралдаа нэгтгэнэ.
Цагийн бүс, ажил, гэр бүлийн амьдралдаа тохируулан нөхөж үзэх боломжтой. Бичлэгүүд хөтөлбөрийн 12 сарын хугацаанд нээлттэй байна.
Цагийн аудит, дадлын төлөвлөгөө, зорилгын зураглал болон хэвлэж ашиглах материалаар сурсан зүйлээ өдөр тутамдаа хэрэгжүүлнэ.
Таван Өртөөгөөр дамжин манифестийн цогц системд суралцана.
Энд та ахицаа хуваалцаж, гацсан үедээ дэмжлэг авч, хамтдаа урагшилна. Нэгний бодит алхам нөгөөдөө “Би ч бас чадна” гэсэн итгэл өгдөг.
Цахимаар эхэлсэн холбоо Улаанбаатар, Сидней, Мельбурн, Брисбэн, Перт хотуудын уулзалтаар үргэлжилж, шинэ нөхөрлөл, хүрээлэл болж тэлсэн.
Та хаана ч амьдардаг бай, хамтдаа өсөх Монголчуудын хүрээлэл энд бий.
“Та энэ аяллыг ганцаараа туулахгүй.”
“Би гурван жил ажиллахдаа өглөөгүүр хоёр цагийн чөлөө авч үзээгүй. Групп йог, бясалгалд оролцохын тулд анх удаа өөртөө тэр цагийг гаргахад ажлынхан хүртэл гайхсан.
Ганцаараа хийхээс огт өөр, “би ганцаараа биш” гэсэн дулаан мэдрэмж төрсөн. Тэр өглөө би зөвхөн LIVE хичээлд оролцоогүй. Өөрийн цаг, хэрэгцээг чухалчилж болохыг өөртөө бодитоор харуулсан.”
Hokkaido, Japan
— Tseegii Tsogtbayar
Sydney, Australia
Battogtokh Lkhagva
"Би сэтгэгдлээ гайхуулах гэж бус, эхлүүлсэн зүйлдээ болон өөртөө өгсөн амлалтдаа үнэнч байхын тулд хуваалцдаг. Миний хуваалцсан зүйл бусдыгаа урамшуулдаг гэдгийг сонссон нь бүр ч сайхан санагддаг."
Танд тохирно, хэрэв та…
if...
Yes
Танд тохирохгүй, хэрэв та…
Not
Хэн нэгэн таны өмнөөс амьдралыг тань өөрчлөхийг хүлээж байгаа;
Хичээл, дадал, бодит үйлдэлгүйгээр хурдан үр дүн хүсэж байгаа;
Манифестийг зөвхөн хүсэл бодоод биелүүлэх ид шид гэж харахыг хүсэж байгаа.
Амьдралдаа илүүг хүсэж байгаа ч хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа;
Гадаадад амьдралаа шинээр эхлүүлж, шинэ сорилтуудын дунд өөрийн байр сууриа олж, амжилттай амьдрал бүтээхийг хүсэж байгаа;
Монголд амьдардаг ч дараагийн үеэ төлөвлөж, сэтгэлгээ, дотоод сууриа урьдчилан бэлтгэхийг хүсэж байгаа;
Ээж эсвэл давхар биетэй эмэгтэйн хувьд эх хүний аяллаа ухамсартай туулж, үр хүүхэдтэйгээ аз жаргалтай, одоо цагтаа оршихыг хүсэж байгаа;
Mindfulness болон бясалгалыг өдөр тутамдаа хэрэгжүүлж, стресс багатай, илүү тайван амьдрахыг хүсэж байгаа;
Өөрийгөө илүү гүн таньж, итгэл үнэмшил, давтагддаг хэв маягаа өөрчлөхөд бэлэн;
Хувь хүн, карьер, санхүүгийн амьдралдаа өсөж, ижил зорилготой комюнититэй хамт тууштай урагшлахад бэлэн.
for you if...
Манифест гэдэг зүгээр хүсэж, мөрөөдөхөөс илүү системтэй үйлдэл юм байна.
Манифестийн талаар дутуу ойлголттой байснаа хичээлээ үзээд мэдсэн. Зүгээр хүсэж, мөрөөдөх биш, мөрөөдлөө биелүүлэхийн тулд алхам алхмаар, системтэй ажиллаж, тууштай, хариуцлагатай байх нь чухал юм байна.
Sydney, Australia
Bumdari Bumtsend
Манифест надад хэт хийсвэр санагддаг
Mindful Manifestation бол эерэг бодож, хүсэл биелэхийг хүлээх тухай биш. Энэ бол йогийн философи, mindfulness болон корпорацын бодит стратегийг нэгтгэсэн цогц систем.
Та бясалгал, цагийн аудит, уучлалын 5 алхамт аргачлал, Odyssey Method, зорилгын төлөвлөгөө болон карьер, санхүүгийн стратегитай ажиллана.
Завгүй амьдралынхаа дунд би өөрийгөө дахин анзаарч эхэлсэн.
Эхнэр маань магистрын оюутан, бид бага насны хүүхэдтэй учраас ажил, гэр бүл гээд амьдрал бужигнасан үед би энэ хөтөлбөрт хамрагдсан. Завгүй явсаар өөрийгөө анзаарахаа больсноо ойлгосон.
Хөтөлбөрөөр тайван бясалгах, төлөвлөх, тэмдэглэл хөтлөх дадлыг эхлүүлсэн. Энэ аялал надад хийж буй зүйлс болон урсан өнгөрч буй цаг хугацаагаа анзаарах боломж өгсөн.
Melbourne, Australia
Enkhtulga Battulga
Надад цаг байхгүй
Танд өдөр бүр олон цаг хэрэггүй. Энэ хөтөлбөр ажил, хүүхэд, гэр бүл, олон үүргийн дунд амьдардаг хүмүүст зориулагдсан.
Та эхлээд өдөрт хэдхэн минутыг өөртөө зориулж, цаг, анхаарлаа хаашаа зарцуулдгаа анзааран, өөрт тохирох тогтвортой хэмнэлээ бий болгоно.
Би өмнө нь хөтөлбөр авч байсан ч дуусгаж чаддаггүй
Манифест аялал бол бүх хичээлийг хугацаанд нь дуусгах уралдаан биш. Жижиг алхмуудаа хэрэгжүүлж, өөрчлөлтөө мэдрэх тусам цааш үргэлжлүүлэх урам төрнө.
Хөтөлбөрийн турш явагдах LIVE coaching хичээлүүд аялалдаа эргэн нэгдэж, дараагийн алхмаа үргэлжлүүлэх орон зай өгнө. Тиймээс энд “хоцрох” гэсэн ойлголт байхгүй.
Би яг юу хүсэж байгаагаа мэдэхгүй байна
Энэ аялал өөрийн дуу хоолойг бусдын хүлээлтээс ялгаж, үнэт зүйл, чин хүсэл, амьдралынхаа дараагийн чиглэлийг тодорхойлоход зориулагдсан.
Бясалгал, тэмдэглэл, Odyssey Method болон Ухамсартай зорилгын зураглалаар юу хүсэж байгаагаа бага багаар илүү тод харна.
Энэ хөтөлбөр миний амьдралын бүх асуудлыг шийдэх үү?
Үгүй. Энэ хөтөлбөр таны өмнөөс амьдралыг тань өөрчлөхгүй. Харин өөрийн үнэ цэнийг мэдэж, юу хүсэж байгаагаа тодорхойлон, шийдвэрээ итгэлтэй гаргаж, бодит үйлдэл хийдэг хүн болж төлөвшихөд тань чиглүүлнэ.
Би танд төгс амьдрал, баталгаатай карьер, орлого эсвэл харилцааны тодорхой үр дүн амлахгүй. Харин өөрийгөө ойлгож, зорилгоо төлөвлөн, дараагийн бодит алхмаа хийх систем, дадал, хамтын орчныг өгнө. Үр дүн таны оролцоо, хэрэгжилтээс хамаарна.
БОДИТ ХҮМҮҮС. БОДИТ ӨӨРЧЛӨЛТ.
Хүн бүрийн эхлэх цэг, туулсан зам, бүтээсэн өөрчлөлт өөр. Гэхдээ тэд бүгд өөрийгөө анзаарч, ухамсартай сонголтоо бодит үйлдэл болгосон.
Манифест подкастаар мэнтий нар дотоод өөрчлөлтөө амьдралынхаа өөр өөр талбарт хэрхэн бодит үр дүн болгосноо өөрсдийн дуу хоолойгоор хуваалцдаг.
Мөрөөдлийн ажлаас шинэ бизнес хүртэл
Гадаадад гацсан мэдрэмжээс шинэ чиглэл хүртэл
Amraa · Australia
Хөгжимчнөөс бизнес эрхлэгч
Khally · Australia
Udval · Australia
Энэ бол хэдхэн хоног урам аваад өнгөрөх богино сургалт биш. Бүтэн жилийн турш өөрийгөө таньж, шинэ дадал бий болгон, хүссэн амьдралаа бодитоор манифест хийж чаддаг хүн болж төлөвших аялал.
Монгол дансаар төлөх
Монгол дансаар бүтнээр эсвэл хуваан төлөх боломжтой.Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж хараарай.
“Өөртөө бэлэглэсэн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт.”
“Хөтөлбөр миний төсөөлснөөс хамаагүй баялаг агуулгатай байсан. Биеэ анзаарах, дотроо юунд яарч явдгаа харах, slow life болон хил хязгаарын утгыг бодитоор мэдэрсэн.
Өмнө нь онлайн сургалтын төлбөртөө ингэж сэтгэл хангалуун байгаагүй. Энгийн мэт хэрнээ миний дутууг нөхсөн, өөртөө хийсэн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын нэг болсон.”
Mongolia
— Sanchirmaa Boldsaikhan
Төлбөр баталгаажмагц “Хөтөлбөрт тавтай морилно уу” имэйлээр дараагийн алхмуудаа хүлээн авна.
Имэйлд онлайн платформд нэвтрэх, хаалттай Facebook бүлэгт нэгдэх болон хөтөлбөр эхлэхэд бэлтгэх заавар багтана.
2027 оны 1 сарын 11-нд дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэх мэнтий нартайгаа хамт Манифест аяллаа эхлүүлнэ.
Карьер болон санхүүгийн зөвлөгөө багтах уу?
Өртөө 5-д карьер, санхүүгийн суурь стратеги орно. Та карьерын чиглэлээ тодруулж, санхүүгийн эрх чөлөөний газрын зургаа гарган, мөнгөний итгэл үнэмшил, ур чадвар, орлогоо тэлэх боломжуудтай ажиллана.
Харин CV боловсруулах, ажлын ярилцлагад бэлтгэх, ажилд зуучлах, хувь хүнд зориулсан санхүүгийн зөвлөгөө, хөрөнгө оруулалтын зөвлөмж багтахгүй.
Биечилсэн уулзалтууд хөтөлбөрт багтсан уу?
Манай комюнити өмнө нь Улаанбаатар, Сидней, Мельбурн, Брисбэн, Перт хотуудад биечлэн уулзаж байсан. Гэхдээ цаашдын уулзалтууд 2027 оны хөтөлбөрийн баталгаатай бүрэлдэхүүнд багтаагүй. Боломж бүрдвэл тусад нь зарлана.
Буцаалт болон цуцлалтын нөхцөл юу вэ?
Та буцаалт болон цуцлалтын нөхцөлтэй доорх холбоосоор орж танилцана уу.
Хөтөлбөр ямар хэлээр явагдах вэ?
Хөтөлбөр 100% Монгол хэлээр явагдана.
Хөтөлбөр хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
Хөтөлбөр 2027 оны 1 сарын 11-нд эхэлж, 12 сарын турш үргэлжилнэ. Онлайн платформ болон бүх хичээлийн бичлэг 12 сарын хугацаанд нээлттэй байна. Харин хаалттай Facebook бүлэг хөтөлбөр дууссаны дараа ч нээлттэй хэвээр үлдэнэ.
Энэ сэтгэл засал эсвэл эмчилгээ юу?
Үгүй. Энэ бол боловсрол, чиглүүлэг, mindfulness дадал болон хувь хүний хөгжлийн хөтөлбөр. Сэтгэл засал, эмнэлзүйн эмчилгээ, мэргэжлийн эмнэлгийн тусламжийг орлохгүй.
Би гадаадад амьдардаг. Цагийн бүсээ хэрхэн зохицуулах вэ?
LIVE coaching хичээлд оролцож чадахгүй бол бичлэгийг өөрийн цагийн бүс, ажил, гэр бүлийн амьдралдаа тохируулан үзнэ. Хөтөлбөр дэлхийн олон цагийн бүсээс оролцох боломжтой уян хатан бүтэцтэй.
Эрэгтэй хүн хамрагдаж болох уу?
Болно. Хөтөлбөр бүх хүйст нээлттэй бөгөөд дэлхий даяарх Монгол эрэгтэйчүүд ч хамрагддаг.
Ганцаарчилсан коучинг багтсан уу?
Хөтөлбөр бүлгийн коучинг хэлбэрээр явагдана. LIVE coaching хичээл болон хаалттай Facebook бүлгээр дамжуулан Туяатай асуулт, эргэцүүллээ хуваалцаж, чиглүүлэг авах боломжтой. Харин оролцогч бүрд ганцаарчилсан цаг өгөхгүй.
Хичээлүүд ямар хэлбэрээр явагдах вэ?
Үндсэн болон мастер хичээлүүдээ онлайн платформоос өөрийн хэмнэлээр үзнэ. Мөн жилийн турш 13 LIVE coaching хичээлд оролцоно. LIVE хичээл бүр бичигдэж, платформд байрлана.
Love,Tuya
Created for Mongolians, at home and around the world.
Founder of The Inward Turn Academy
Programs + Events
Explore the Programs →
Success Stories
Read Success Stories →
YouTube Hub
Explore the Youtube Hub →