REAL PEOPLE. REAL CHANGE.

Өөрчлөлт ямар байдгийг тэд өөрсдийн түүхээр харуулна.

Энд төгс төгөлдөр хүмүүсийн түүх байхгүй.

Харин өөр өөр улс, амьдралын өөр өөр үе шатнаас эхэлж, өөрийгөө илүү гүн танин, бодит шийдвэр гаргаж, амьдралдаа өөрчлөлт бүтээсэн Монголчуудын түүх бий.

Nearly 200

900+

25 countries

56

Дэлхий даяарх Монгол коүчинг комюнити

Манифест хөтөлбөрийн оролцогч

Карьерын хөтөлбөрт хамрагдан, гадаадад карьераа бүтээж буй Монгол мэргэжилтэн

Freedom Finance Academy™‑ийн үүсгэн байгуулагч гишүүн

Career ↓Manifestation ↓Finance ↓

JUMP TO:

Three People. Three Starting Points.

Зам бүр өөр. Харин өөрчлөлт бүр нэг шийдвэрээс эхэлсэн.

Нэг нь олон зуун ажлын өргөдлийн дараа өөрийн үнэ цэнийг шинээр харж, мэргэжлийн карьераа дахин бүтээсэн.

Нэг нь жил бүр орхидог байсан зорилгуудаа амьдралынхаа хэв маягт тохирсон дадал, бодит төлөвлөгөө болгосон.

Нэг нь олон жил бодоод эхлүүлээгүй хөрөнгө оруулалтаа автомат систем болгон ажиллуулж эхэлсэн.


Өөрчлөлт бүр өөр түүхээс эхэлдэг.

CAREER TRANSFORMATIONS

Таны туршлага хил даваад үнэ цэнээ алддаггүй.

Гадаадад таны боловсрол, туршлага, ур чадварын үнэ цэнийг ажил олгогчид шууд олж харахгүй байж болно. Тиймээс өөрийн үнэ цэнийг эхлээд өөрөө таньж, тухайн улсын хөдөлмөрийн зах зээлд ойлгогдохоор илэрхийлж, бодит боломж болгон хувиргах хэрэгтэй. 

Эдгээр түүх бол “шинээр эхэлсэн” хүмүүсийн тухай биш. Өөрт байсан үнэ цэнээ дахин харж, дараагийн түвшинд гаргасан Монгол мэргэжилтнүүдийн түүх.

“Миний 15 жилийн өмнөх туршлагыг асуугаад ажилд авсан — эхлэхэд хэзээ ч оройтдоггүй.”

Administrative Assistant, RACV · Gold Coast, Australia

“Австралид ирснээсээ хойш найман жил цэвэрлэгээний ажил хийсэн болохоор Монголд банканд ажиллаж байсан туршлага маань хэтэрхий хуучирсан гэж боддог байлаа. Харин Career хөтөлбөрийн үеэр өмнөх туршлагаа задлан бичихэд теллер, касс, системийн тулгалт, зөрүү шийдвэрлэж байсан туршлага маань өнөөдрийн ажил олгогчдод үнэ цэнтэй хэвээр байгааг ойлгосон.

Би ажлын зарын шаардлагад нийцүүлэн CV-гээ шинэчилж, ярилцлагад ашиглах арван бодит түүхээ бэлдсэн. Ярилцлагын үеэр тэд миний 15 жилийн өмнөх банкны туршлагыг асуухад бэлдсэн жишээнүүдээсээ тайван ярьж чадсан. Төгс англи хэлтэй байх биш, өөрийн үнэ цэнийг ойлгомжтой харуулах нь чухал гэдгийг мэдэрсэн.

Хүү маань надаас ‘Та одоо хүртэл цэвэрлэгээ хийсээр байгаа юм уу?’ гэж асуудаг байсан. Ажлаа сольсон мэдээгээ хүүдээ хэлсэн тэр мөч миний хувьд зөвхөн шинэ ажилд орсон баярт мэдээ биш — цоо шинэ амьдралын эхлэл мэт нандин мөч байсан.”

— Eden Batsain

CAREER 

“Өмнөх карьераа бүрэн хаасан гэж боддог байсан. Одоо би олон улсын компанид гаалийн мэргэжилтнээр ажиллаж байна.”

“Карьер хөтөлбөрт элсэхээсээ өмнө би амьдралынхаа аль зүг рүү явахаа мэдэхгүй, ирээдүйнхээ талаар эргэлзсэн, төөрсөн мэдрэмжтэй байсан. Өмнөх ажлаасаа авсан стрессээс болж тэр салбарт дахин ажиллахгүй гэж шийдэн, карьерынхаа тэр замыг бүрэн хаасан мэт боддог байлаа.

Хөтөлбөрөөр ажиллахдаа гаалийн бүрдүүлэлтийн чиглэлээр хуримтлуулсан туршлага, ур чадвар маань олон улсын мэргэжлийн орчинд үнэ цэнтэй, шинэ карьераа бүтээх бодит суурь гэдгийг олж харсан. Карьерын чиглэлээ тодорхойлох дасгал, mindfulness, CV, LinkedIn болон ярилцлагын бэлтгэл нь айж байсан ч үйлдэл хийхэд минь тусалсан.

Одоо би Сидней хотод олон улсын тээвэр зуучлал, ложистикийн Expeditors компанид гаалийн ангиллын мэргэжилтнээр ажиллаж байна. Би өөрийгөө юу ч хийж чадахгүй хүн гэж харахаа больж, утга учиртай ирээдүйгээ өөрөө бүтээж чадна гэдгээ ойлгосон.”

Customs Classifier, Expeditors · Sydney, Australia

— Udval Enkhbat

CAREER

“Заримдаа чи цоо шинэ хүн болох шаардлагагүй. Харин өөрт байгаа зүйлсээ хэрхэн ашиглах, өөрт тохирох зөв чиглэлээ л олох хэрэгтэй байдаг.”

— Udval Enkhbat

“Монгол хэлээр бүх туршлага, ур чадвараа гаргаж бичихэд өөрийн нөөц боломжоо анх удаа бүтнээр нь харсан.”

“Өмнө нь би монгол хэл дээр ч өөрийн туршлага, ур чадварын уялдаа холбоо болон нөөц боломжоо бүрэн харуулсан CV бичиж үзээгүй байсан. Хөтөлбөрийн эхэнд бүх туршлага, чадах зүйлсээ монгол хэлээр гаргаж бичихэд өөрийн үнэ цэнийг бүтнээр нь харахад маш их тус болсон.

Ажлын ярилцлагад бэлдэх хичээлүүдээр өөрийн түүхээ хэрхэн ойлгомжтой, урсгалтай ярьж, өмнөх туршлагаа шинэ салбартай холбохыг сурсан. Networking мастеркласс надад шууд туршиж үзэх бодит алхмууд өгсөн.

Хамгийн гол нь би ‘Туршаад үзье, яагаад болохгүй гэж?’ гэсэн нээлттэй сэтгэлгээтэй болж, шинэ карьерын аяллаа айдсаар биш, илүү итгэлтэй эхлүүлэх сууриа тавьсан.”

“I landed not one—but two roles in my desired field within six months.”

“When I started, I felt lost, lacked confidence and had no idea where to begin. The program gave me a clear direction and helped me understand how to present myself professionally.

Within six months, I landed not one but two roles in my desired field. I became more confident in my abilities and much clearer about the kind of career I wanted to build.”

CAREER 

CAREER 

Estimator, Carrabay · Sydney, Australia

— Ichko Sodnombat

Payroll Specialist, POP MART · Sydney, Australia

— Cindy Legshid

“Таван жил мэргэжлийн бус ажил хийсний дараа ‘Та чинь ямар PRO юм бэ?’ гэж хэлүүлсэн.”

“Австралид ирээд таван жил Uber, гал тогоо, цэвэрлэгээ, асаргааны ажил хийсний дараа мэргэжлийн туршлагаасаа маш холдсон мэт санагддаг байлаа. Англи хэл, технологийн шинэ орчин, өөртөө итгэх итгэл гээд хаанаас эхлэхээ мэдэхгүй байсан.

Career Coaching хөтөлбөрөөр ур чадварын үнэлгээ хийхэд Монголд химич, гаалийн лабораторийн удирдах ажилтан байхдаа бий болгосон шинжилгээ, асуудал шийдвэрлэлт, багийн удирдлагын туршлага маань шинэ салбарт шилжих бодит суурь гэдгийг олж харсан. Ажлын зар бүрд CV, LinkedIn-ээ тохируулж, ярилцлагад өмнөх туршлагаа шинэ ажилтай холбон ярьж сурсан.

Ярилцлагын үеэр багийн ахлагч ‘Та чинь ямар PRO юм бэ?’ гэж хэлсэн. Удалгүй ажилд тэнцсэн дуудлага авсан. Би мэргэжлээ алдаагүй — зөвхөн туршлагаа шинэ зах зээлд ойлгогдох хэлээр илэрхийлж сурах хэрэгтэй байснаа ойлгосон.”

Intake Assessment Officer, Woden Community Service · Canberra, Australia

— Enkhtuya Davaajamts

CAREER 

“I got my confidence back and joined one of Australia’s largest superannuation funds.”

“After many job applications and rejections, my confidence was very low. I had years of finance experience from Mongolia and a master’s degree from Australia, but I did not understand how my experience fitted into the Australian job market.

Tuya’s program helped me rebuild my confidence and improve my CV and interview preparation. The mindset, mindfulness and positive habits also changed how I managed the process personally while working towards my professional goal.

The community reminded me that I was not alone. Seeing other mentees secure the jobs they wanted helped me believe that my turn could come too.

I have now joined the Australian Retirement Trust as an Operations Officer in Brisbane. The right guidance helped me see my situation more clearly, focus my effort and take an important step in building my professional career in Australia.”

Operations Officer, Australian Retirement Trust · Brisbane, Australia

— Ody Oyunbaatar

CAREER

MANIFESTATION TRANSFORMATIONS

Хүссэн амьдралаа бүтээхээсээ өмнө түүнийг бүтээх хүнээ бүтээнэ.

Manifestation гэдэг зөвхөн хүссэн зүйлээ төсөөлөх тухай биш.

Өөрийн бодол, итгэл үнэмшил, дадлаа анзаарч, өнгөрснөө уучлан тавьж, хүссэн амьдралтайгаа нийцэх өдөр тутмын сонголтуудыг хийх тухай.

Эдгээр түүх дотоод өөрчлөлт бодит амьдрал дээр хэрхэн харагддагийг харуулна.

“Би ирээдүйгээ өмнөх шигээ айж биш, догдолж хардаг болсон.”

“2025 онд Манифест хөтөлбөрт орохдоо би гэр бүл, ажил, амьдралынхаа бүх хариуцлагыг үүрсээр өөрийнхөө амьдралаар амьдрахаа мартсан байлаа. Дотроо их эргэлзсэн, юу хийхээ, хаашаа явахаа мэдэхгүй мэт санагддаг байсан.

Хөтөлбөрийн бясалгал, хөдөлгөөнт йог, тэмдэглэл бичих дасгалуудыг хийж, амьдралдаа анх удаа бүтэн audit хийхэд яг л давхиж явсан морь гэнэт зогсоод: ‘Сая юу болоод өнгөрөв? Би чинь хаашаа явж байгаа билээ?’ гэж өөрөөсөө асууж байгаа мэт санагдсан.

Бүх зүйлээ бага багаар тодорхой болгож эхлэхэд өдрүүд хүртэл утга учиртай болсон. Би мэдрэмжээ анзаарч, өөрийгөө буруутгахаасаа өмнө ойлгохыг хичээдэг, ядарч сарнисан үедээ өөртөө эргэн ирж, цаг гаргахыг сонгодог болсон.

Хамгийн том өөрчлөлт нь хэзээ нэгэн цагт эсвэл хэн нэгэнтэй хамт байж байж аз жаргалтай болно гэж бодохоо больсон явдал. Би яг одоо, өөртэйгөө хамт байхдаа аз жаргалтай байж сурсан. Өнөөдөр би ирээдүйгээ өмнөх шигээ айж биш, догдолж хардаг болсон.”

Australia

— Eegii

MANIFESTATION

“Нөхөртэйгөө 10 жилийн амьдралаа хамт зураглахад бидний ирээдүй илүү тодорхой болсон.”

“Би 10 жилийн төлөвлөгөөгөө ганцаараа гаргахын оронд нөхрөө хүлээж байгаад, Odyssey Method аргачлалаар хамтдаа хийсэн. Дараа нь тус тусын төлөвлөгөөгөө харьцуулж, бидний давхацсан зорилго, хамтдаа бүтээхийг хүсэж буй амьдралаа тодорхойлсон. Ингэхэд бидний ирээдүй илүү тодорхой болсон.

Удалгүй бид анхны хүүхдээ өлгийдөн авсан. Эхний гурван сар хүүхдэдээ бүрэн төвлөрөөд, одоо хичээлүүдээ бага багаар нөхөж, бясалгалаа тогтмол хийхийг хичээж байна.

Хүссэн хэмжээндээ үйлдэл хийж амжихгүй үедээ урам хугарах үе байдаг ч бясалгал хийхэд бодол, мэдрэмжээсээ зай авч, өөртэйгөө илүү зөөлөн харьцаж чаддаг. Бүгдийг амжуулахгүй байсан ч ‘болно доо, одоохондоо аажуу тайван явъя’ гэж өөртөө хэлж сурч байна.”

Mongolia

— Munkhjin Bolormaa

MANIFESTATION

“Бидний ирээдүй маш тодорхой болсон.”

— Munkhjin Bolormaa

“Анх удаа харсан сэдвээ ч сандралгүй, тайван орчуулж чадсан.”

“Би хятад хэлний орчуулагч бөгөөд мэдэхгүй мэргэжлийн сэдвээр орчуулах шаардлага гарахад их сандардаг байсан. Нэг удаа манай лабораторид хятад мэргэжилтнүүд ирж, амьдралдаа анх удаа харж буй тоног төхөөрөмжийн засвар болон сургалтыг орчуулах болсон.

Орой нь йог нидра, өглөө нь бясалгалаа хийсэн өдрүүдэд орчуулгаа маш тайван, сайн хийж чадсан. Засвар амжилттай дуусаж, мэргэжилтнүүд ‘дараа ирэхдээ чамаар орчуулуулна’ гэж хэлсэн.

Харин бясалгалаа хийгээгүй, дутуу амарсан өдөр өөрийн яриа замбараагүй, төвлөрөл муу байгааг шууд анзаарсан. Ингэж би бясалгалын дадал ажил дээрх төвлөрөл, тайван байдалд минь хэрхэн нөлөөлдгийг бодитоор мэдэрсэн.”

“Сошиал медиаг утаснаасаа устгаж, нэг зүйлд төвлөрөх дадлыг бүтээж эхэлсэн.”

“Үнэнийг хэлэхэд би ‘ямархуу юм бол?’ гэж бараг санаандгүй орсон. Харин хичээлүүдээ үзээд үнэхээр pleasantly surprised болсон.

Манифестийн амжилтын нууц хичээлээ хоёр дахь удаагаа үзэж, өглөө, оройн йогоо хийж эхэлсэн. Instagram болон LinkedIn-ээ утаснаасаа устгаж, Facebook-ийг зөвхөн хөтөлбөрийн группдээ ороход ашигладаг болсон.

Одоо би олон зүйлийг зэрэг амжуулах гэж өөрийгөө сарниулахын оронд нэг ажлыг хийхдээ зөвхөн түүндээ төвлөрөх дадлыг бүтээж байна.”

MANIFESTATION

MANIFESTATION

Mongolia

— Uuriintuya Densmaa

Washington, DC, USA

— Kherlen Martin

“Завгүй амьдралынхаа дунд би өөрийгөө дахин анзаарч эхэлсэн.”

“Эхнэр маань магистрын оюутан, бид бага насны хүүхэдтэй учраас ажил, гэр бүл, хүүхэд гээд амьдралын бүх зүйл бужигнасан үеэр би энэ хөтөлбөрт хамрагдсан. Завгүй явсаар өөрийгөө анзаарахаа больсон байснаа ойлгосон.

Хөтөлбөрийн явцад бага ч гэсэн амьсгаа авч, тайван бясалгах, төлөвлөх, тэмдэглэл бичих дадлыг эхлүүлсэн. Анх удаа дэвтрийнхээ хэдэн нүүрийг дүүртэл бичиж, даван туулсан зүйлсээ эргэн харахад өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн.

Энэ аялал надад хийж бүтээж байгаа зүйлс болон урсан өнгөрч буй цаг хугацаагаа анзаарах боломж өгсөн. Одоо би өөрийгөө илүү мэдэрч, илүү их эрч хүчтэйгээр урагшилж байна.”

Melbourne, Australia

— Enkhtulga Battulga

MANIFESTATION

“Гурван жилд анх удаа өөртөө зориулж ажлаасаа цаг авсан.”

“Би гурван жил ажиллахдаа өглөөгүүр хоёр цагийн чөлөө авч үзээгүй байжээ. Групп йог, бясалгалд орохын тулд анх удаа өөртөө тэр цагийг гаргахад ажлынхан хүртэл гайхсан.

Ганцаараа хийхээс огт өөр — ‘би ганцаараа биш’ гэсэн дулаан мэдрэмж төрсөн. Дасгалаа дуусгаад өөртөө сайхан үгсээ шивнэн, өөрийгөө тэвэрч, дотроо тээглэсэн зүйлсээ гаргасан.

Тэр өглөө би зөвхөн нэг live session-д оролцоогүй. Би өөрийн цаг, хэрэгцээг чухалчилж болохыг өөртөө бодитоор харуулсан.”

“Бодлоо анзаарч эхэлснээр амьдралынхаа өөрчлөлтийг системтэйгээр эхлүүлсэн.”

“Mindful Manifestation хөтөлбөрт хамрагдсанаар би өөрийн дотоод аяллыг эхлүүлсэн. Бясалгал хийж, тэмдэглэл хөтлөхдөө бодлоо цэгцэлж, намайг хойш татдаг сөрөг итгэл үнэмшлүүдээ анзаарч эхэлсэн.

Өртөө бүрээр өөртэйгөө ажиллахдаа одоо цагтаа орших, цагаа ухамсартай удирдах, уучилж явуулах, талархах болон мөрөөдлийн амьдралаа тодорхойлохыг системтэйгээр сурсан.

Өөрчлөлт хийхийн тулд эхлээд бодлоо анзаарч, бие, оюун санаагаа одоо цагт авчрах хэрэгтэйг ойлгосон. Энэ аялал миний хувь хүний хөгжлийг дараагийн түвшинд хүргэсэн.”

MANIFESTATION

MANIFESTATION

Hokkaido, Japan

— Tseegii Tsogtbayar

Melbourne, Australia

— Tsolmon Altantulkhuur

FINANCIAL TRANSFORMATIONS

Мэдлэгээс систем рүү. Орлогоос урт хугацааны баялаг руу.

Эдгээр нь хурдан баяжсан тухай түүхүүд биш.

Мөнгөтэй харилцах харилцаагаа ойлгож, санхүүгээ бодит тоон дээр харж, өөртөө болон гэр бүлдээ тохирсон системийг ажиллуулж эхэлсэн Монголчуудын түүх.

“Хөрөнгө оруулалт надад хол санагддаг байсан. Одоо би өөртөө итгэлтэй хөрөнгө оруулагч болсон.”

“Freedom Finance Academy-д сурахаас өмнө миний орлого хуримтлал үүсгэж, хөрөнгө оруулалт хийхэд хангалтгүй гэж боддог байлаа. Ялангуяа Австралид хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байсан.

Мөнгөний урсгалдаа аудит хийхэд олсноо буцаагаад зарцуулж, ямар ч илүүдэл мөнгө үлдээдэггүйгээ анзаарсан. Харин зардлаа ухамсартай удирдаж, орлогоо нэмэгдүүлбэл хүссэн ирээдүйгээ бүтээх боломжтойг ойлгосон.

Би emergency fund болон investment account нээж, анхны хөрөнгө оруулалтаа хийсэн. Хөрөнгө оруулалтаа автоматжуулж, super-ийнхээ investment option-ийг зорилгодоо нийцүүлэн өөрчилсөн. Санхүүгийн эрх чөлөө өмнө нь маш хол санагддаг байсан бол одоо тодорхой тоо, төлөвлөгөөтэй, хүрч болох бодит зорилго болсон.

Мэдлэгийг цэгцтэй, бодит амьдралд хэрэгжүүлэхээр заадаг учраас би хурдан үйлдэл хийж, үр дүнгээ харж эхэлсэн. Энэ хөтөлбөр өөртөө худалдаж авсан хамгийн үнэ цэнтэй бэлгүүдийн нэг болсон.”

Freedom Finance Academy™ Founding Member · Australia

— Togi

FINANCE

“Санхүүгийн суурьгүй хүн ойлгохгүй гэж боддог байсан. Одоо би хаанаас эхлэхээ мэддэг болсон.”

“Өмнө нь хөрөнгө оруулалт, тэтгэврийн сан, санхүүгийн төлөвлөлт гэх мэт ойлголтууд надаас хол, зөвхөн санхүүгийн суурьтай хүмүүс л ойлгодог зүйл шиг санагддаг байлаа. Мөнгө олж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, санхүүгээ яг хэрхэн зохицуулахаа мэддэггүй байсан.

Одоо би орлого, зарлагаа ажиглаж, санхүүгээ илүү том зургаар хардаг болсон. Money Audit хийхэд мөнгө ямар хурдан, хэрэггүй зүйлсэд алга болж байсныг тодорхой харсан. Үүний оронд хөрөнгө оруулалтаа автоматжуулж, орлого ормогц emergency fund руугаа тогтмол шилжүүлдэг дадал бий болгож байна.

Хагас жилийн дотор emergency fund-аа нэмэгдүүлж, анхны хөрөнгө оруулалтаа хийж, FIRE number-оо тооцон тодорхой төлөвлөгөөтэй болсон. Мөн ашиггүй кредит картын өрөө төлж дуусган, хуримтлалаа нэмэгдүүлсэн. Нөхөртэйгөө орлогоо өсгөх шинэ side hustle санаанууд гаргаж, хамтдаа үйлдэл хийж эхэлсэн.

Санхүүгийн эрх чөлөө хол мэт санагдсаар байгаа ч түүнд хүрэх арга замаа мэддэг болсон нь надад ‘би чадна’ гэсэн итгэлийг өгсөн.”

Freedom Finance Academy™ Founding Member · Australia

— Lhagi Damdin

FINANCE

“Түүнд хүрэх арга замаа мэддэг болсон нь надад ‘би чадна’ гэсэн итгэлийг өгсөн.”

— Lhagi Damdin

“Өмнө нь мөнгө маань хаашаа алга болдгийг мэддэггүй байсан. Одоо орж ирсэн доллар бүрдээ зорилго өгдөг болсон.”

“Санхүүгийн хөтөлбөрт суухаас өмнө мөнгө дуусчих юм шиг, надад тогтдоггүй юм шиг санагдаж, айдаг байлаа. ‘Ганц л амьдарна’ гэж бодоод их зарцуулдаг хэрнээ мөнгөний урсгалаа мэддэггүй байсан.

Money Audit хийхэд зорилгогүй жижиг худалдан авалт, гадуур хооллоход их мөнгө зарцуулдгаа олж харсан. Үүнээс хойш орж ирсэн мөнгө бүрдээ зорилго өгч, ухамсартай зарцуулдаг болсон.

Одоо цалингийнхаа тодорхой хувийг долоо хоног бүр emergency fund руу хийж, хуримтлалтай болсон. Нөхөртөө investment account нээж, гэр бүлийнхээ FIRE number-ийг тооцон, super fund-аа нэгтгэж эхэлсэн.

Өмнө нь санхүүгийн эрх чөлөө боломжгүй мэт санагддаг байсан бол одоо зөв систем, төлөвлөгөө, сахилга баттай байвал боломжоо өөрсдөө бүтээж чадна гэдгийг ойлгосон. Хамгийн үнэ цэнтэй нь мөнгөтэй харьцах сэтгэлзүйгээ удирдаж, доллар бүрдээ зорилго өгөх дадал байлаа.”

“Мөнгө хүрэлцэхгүй байх вий гэсэн айдсаас зорилготой хуримтлал, анхны хөрөнгө оруулалт руу.”

“Хөтөлбөрт орохоос өмнө мөнгө надад үргэлж дутагдах юм шиг санагдаж, өөрийгөө мөнгөтэй, хангалуун байгаагаар төсөөлж чаддаггүй байлаа. Мөнгө олсон ч хэрхэн зарцуулахаа мэдэхгүй, үрснийхээ дараа гэмшдэг, хадгалж чаддаггүй байсан.

Өмнө нь зарцуулсныхаа дараа л зардлаа бичдэг байсан бол одоо урьдчилан, ухамсартай төсөвлөж сурсан. Money Audit хийхэд хэрэггүй худалдан авалт их хийж, олсон бүх мөнгөө буцаагаад зарцуулдаг байснаа харсан.

Харин одоо илүү ухамсартай зарцуулж, нэмэлт орлогоо байрныхаа урьдчилгаанд зориулан хуримтлуулдаг болсон. Монгол дахь хөрөнгө оруулалтын дансаа анх удаа ашиглан хувьцаа авч, хөрөнгө оруулалттай холбоотой айдсаа багасгасан. Мөн нөхөртэйгөө санхүүгийн зорилгынхоо талаар илүү чөлөөтэй ярилцдаг болсон.

Тодорхой зорилготой болсноор хэдхэн сарын дотор хуримтлал маань эрс нэмэгдсэн. Санхүүгийн эрх чөлөө өмнө нь надаас маш хол санагддаг байсан бол одоо хүрч болох бодит зорилго мэт санагдаж, ирээдүй маань бага багаар тодорч байна.”

FINANCE

FINANCE

— Bazaraa Amar

— Angarag Unurbileg

Freedom Finance Academy™ Founding Member · Australia

Freedom Finance Academy™ Founding Member · Australia

“Мөнгөний тухай бодохоор стресстдэг байсан бол одоо санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадна гэдэгтээ итгэлтэй болсон.”

“Хөтөлбөрт орохоос өмнө мөнгөний тухай бодохоор сэтгэл зовниж, стресстдэг байлаа. Санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадна гэдэгтээ итгэдэггүй байсан бол одоо энэ нь боломжтой, бодитой зорилго гэдгийг ойлгож, түүнд хүрч чадна гэдэгтээ илүү итгэлтэй болсон.

Money History-гээ судлахдаа мөнгөтэй холбоотой хуучин ойлголтууд маань өөртөө итгэх итгэл болон бизнес эхлүүлэх шийдвэрт хэрхэн нөлөөлж байсныг ойлгосон. Одоо би мөнгөө илүү ухамсартай удирдаж, ирээдүйд үнэ цэн бүтээх зүйлд зарцуулахыг илүүд үздэг болсон.

Анх удаа broker account нээж, emergency fund-аа дахин бүрдүүлж эхэлсэн. Мөн super-ээ шалгаж, өөрийн зорилгод тохирсон өөрчлөлт хийсэн. Кредит картынхаа нөхцөлийг өөрчлүүлж, хүүг нь бууруулсан. Нөхөртэйгөө урт хугацааны санхүүгийн зорилгоо ярилцаж, гэр бүлийнхээ хамтын зорилгыг тодорхойлсон.

Хамгийн том алхам маань Австралид өөрийн мэдлэг, туршлагад тулгуурласан side hustle эхлүүлж, орлогоо нэмэгдүүлэх шинэ суваг бүтээж эхэлсэн явдал. Энэ хөтөлбөр надад санхүүгээ хэсэг хэсгээр нь бус, илүү цогцоор, урт хугацааны өнцгөөс харахад тусалсан.”

Freedom Finance Academy™ Founding Member · Australia

— Mika Tuvshin

FINANCE

“Найман жил гэртээ хүүхдүүдээ харсан ээжээс анхны ETF-ээ авсан хөрөнгө оруулагч руу.”

“Би найман жилийн турш хоёр хүүхдээ өсгөн гэртээ суусан ээж хүний хувьд санхүүгийн ирээдүйгээ тодорхой харах, хаанаас эхлэхээ мэдэх амаргүй байлаа.

Хөтөлбөрийн үеэр зардлаа нарийвчлан гаргах нь миний нүдийг нээсэн. Одоо худалдан авалт хийхээсээ өмнө ‘Энэ надад хэрэгтэй юу, эсвэл хөрөнгө оруулалтдаа үлдээсэн нь дээр үү?’ гэж өөрөөсөө асуудаг. Дансанд мөнгө ормогц эхлээд хөрөнгө оруулалтын мөнгөө салгаж, дараа нь бусад зардлаа төлдөг болсон.

Би анхны ETF-ээ авч, сар бүр хөрөнгө оруулах дүнгээ тодорхойлон, бага ч хамаагүй тогтмол нэмж байна. Зорилготой болоход хувцас болон гадуур хооллох зардал аяндаа багассан.

Хамгийн том өөрчлөлт нь гэр бүлийнхээ санхүүгийн ирээдүйд идэвхтэй оролцож, нөхөртэйгөө хамтын зорилгоо ярилцдаг болсон явдал. Одоо би өөрийгөө ирээдүйдээ итгэлтэй, төлөвлөгөөтэй хөрөнгө оруулагч гэж мэдэрдэг.”

Freedom Finance Academy™ Founding Member · Perth, Australia

— Zaya Chuluunbat

FINANCE

Эдгээр нь оролцогчдын хувийн туршлага бөгөөд ижил үр дүнг баталгаажуулахгүй. Freedom Finance Academy™ нь санхүүгийн боловсролын хөтөлбөр бөгөөд хувь хүнд зориулсан санхүүгийн зөвлөгөө биш.

FINANCIAL EDUCATION DISCLAIMER

MORE THAN ONE SUCCESS STORY

Нэг хүний өөрчлөлт дараагийн хүнд боломж байгааг харуулдаг.

Энэ комюнитид шинэ карьераа бүтээсэн, өөртэйгээ эргэн холбогдсон, анхны хөрөнгө оруулалтаа хийсэн хүн бүрийн ард өөр өөр эхлэх цэг бий.

Тэдний түүх ижил биш.

Гэхдээ тэд бүгд өөрчлөлтөө хүлээгээгүй — өөрсдөө эхлүүлсэн.

CAREER PODCAST

Карьерын хөтөлбөрийн мэнтий нар өмнөх туршлагынхаа үнэ цэнийг дахин таньж, гадаадын хөдөлмөрийн зах зээлд мэргэжлийн карьераа хэрхэн бүтээснээ хуваалцана.

MANIFEST PODCAST

Манифест хөтөлбөрийн мэнтий нар өөрсдийн дотоод өөрчлөлт, бодит шийдвэр болон хөтөлбөрийн дараа амьдралаа хэрхэн үргэлжлүүлэн бүтээж байгаагаа хуваалцана.

ХИЛ ДАВСАН КАРЬЕР ЦУВРАЛЫГ ҮЗЭХ →МАНИФЕСТ ПОДКАСТЫН БҮХ ДУГААРЫГ ҮЗЭХ →

YOUR STORY STARTS WITH A DECISION.

Таны дараагийн шийдвэр аль замаас эхлэх вэ?

Дараагийн түүх таных байж болно.

Энэ хуудсан дээрх хүн бүр өөр өөр газраас эхэлсэн.
Тэдэнд бүх хариулт бэлэн байгаагүй.
Гэхдээ өөрчлөлт хэрэгтэй байгааг мэдээд, өөрийнхөө төлөө нэг шийдвэр гаргасан.

IDENTITY

Mindful Manifestation Program

Өөрийгөө илүү гүн таньж, хүссэн амьдралаа ухамсартайгаар бүтээх.

WEALTH

Freedom Finance Academy™

Гадаадад олж буй орлогоо гэр бүлийнхээ урт хугацааны баялаг болгох.

CAREER

Transformational Career Coaching

Гадаадад өөрийн туршлага, боловсролдоо тохирсон карьераа бүтээх.

Манифест хөтөлбөртэй танилцах →Карьерын хөтөлбөртэй танилцах →Санхүүгийн хөтөлбөртэй танилцах →

Created for Mongolians, at home and around the world.

Inner work, backed by real-world strategy.

The Modern Nomad Coach™

Tuya Gombosuren

Founder of The Inward Turn Academy

Programs + Events

Explore the Programs →

Success Stories

Read Success Stories →

YouTube Hub

Explore the Youtube Hub →